Тэргүүн хатагтайн 4000 долларын гоёл

2017-05-1 Ертөнц

АНУ-ын экс тэргүүн хатагтай Мишель Обама сайхан хувцаслаж, биеэ зөв авч явдаг хэмээн олноо хүндлэгддэг байсан учраас өмнө нь загвар өмсөгч байсан одоогийн тэргүүн хатагтай Меланья Трампын хувцаслалт, дүр төрхийг олон нийт сонирхон сонждог. Одоо 47 настай тэргүүн хатагтай Меланья ч ард түмнийхээ сэтгэлийг гонсойлгохгүй дэгжин хувцаслах гэж хичээдэг нь хамгийн сүүлд Цагаан ордонд гадны өндөр хэмжээний зочин хүлээн авах үеэр харагджээ.

Аргентиний Ерөнхийлөгчийн гэр бүлийг Цагаан ордонд зочлох үеэр тэрээр цэргийн дүрэмт хувцаснаас санаа авсан ногоон өнгийн хүрэм, банзалыг хослуулан өмсчээ. Тэргүүн хатагтайн энэ гоёл “Altuzarra” хэмээх брэндийн 2017 оны хаврын шинэ загвар бөгөөд хүрэм нь гэхэд 2995, банзал нь 1120 ам.долларын үнэтэй аж.

Цагаан ордонд зочилсон Аргентиний тэргүүн хатагтай ч Меланьягаас дутахгүй сайхан харагдаж байсан бөгөөд Aquazzura брэндийн хувцсаар гоёсон байжээ.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.