SOS: Коронавирусийн халдвар гарсан бүс рүү зорчихгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа

2020-01-23 Мэдээ мэдээлэл

Өнөөдөр буюу энэ сарын 23-ны байдлаар БНХАУ-ын хэмжээнд Коронавирусын халдвараар 572 тохиолдол оношлогдон, эрчимт тасагт 95 хүн эмчлүүлж байгаа бѳгѳѳд 17 хүн нас баржээ. Урд хөршийн 25 муж болон Хятадын Хонгконг 16, Макао 2, Сингапур 7 , Тайланд 3, Филиппин 4, Америк, Солонгос, Япон, Малайз, Австрали, Камбож улсуудад нэг нэг халдвартай хүн баригдсан байна.

Одоогоор Үхан хотод онц байдал зарлаж байлдааны хамгаалалтын байдалд шилжжээ. Түүнчлэн тус хотын бүх нийтийн тээвэр, автобус, метро, онгоцны буудал зэргийг бүтэн битүүмжилж иргэдийг гадагш дотогшоо зорчихоос сэргийлж байна. Үхан хотод эмч нар хүрэлцэхгүй болсон тул Хятадын өнцөг булан бүрээс маш олноор нь сайн дурын эмч нарыг татан төвлөрүүлж тусгай үзлэгийн бүсүүдийг байгуулжээ. Хятад даяар бие нь халуурч байгаа иргэн бүрийг нэгдсэн байдлаар карантинд оруулж шалгаж буй юм. Халдвар авсан иргэд баригдахаас сэргийлж гадагшаа буюу бусад муж улс орнуудад дүрвэж зугтааж байгаа тул халдвар маш хурдастай тархаж цаг тутамд 20 хүнээр нэмэгдэж байна. Мөн Хятадын цагаан сартай холбогдуулан зохион байгуулах ёстой байсан томоохон нэвтрүүлэг тоглолтын арга хэмжээнүүд эхнээсээ цуцлагджээ. БНХАУ-ын бүх муж нийтийн тээврээр зорчих иргэд маск зүүхийг сануулж, биеийн халууныг тогтмол шалгаж байна. Энэхүү халдвар нь Манай хилд улам ойртож байгаа тул та бүхэн илүү сонор сэрэмжтэй байж БНХАУ-д зорчихгүй байхыг анхааруулж байгаа юм.
Энэхүү дээрх тоог маш их дарсан тоо бөгөөд үүнээс их хүн халдвар авсан байх магадлалтай. 21 -нээс 23 хооронд нийт тархац 300 гаруй хүнд халдсан байна. Одоогийн байдлаар хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдсон (Үүнд эмнэлгийн эмч ажилчид ч мөн халдварлалд өртсөн байгаа). Шинэ коронавирусын халдварлалын эх үүсвэр одоо хүртэл олдоогүй байгаа бөгөөд одоогийн байдлаар халдварлах замд агаар тусал буюу амьсгалын замаар халдварладаг нь тогтоогдсон ба өөр ямар замаар халдварлаж болохыг гүйцэт олж илрүүлээгүй байна. Мөн шинэ вирус нь хувьсан өөрчлөгдөх боломжтой бөгөөд тахал цаашид улам тэлэх аюултай аж.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.