“Тавантолгой түлш“ ХХК “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар шалгарлаа

2020-01-1 Мэдээ, мэдээлэл

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болдог “Алтан сарнай” наадам 19 дэх жилдээ салбар салбарын шилдгүүдээ тодрууллаа. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос 2000 онд анх “АЛТАН САРНАЙ” наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед уг наадмыг залуусын дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор өдгөө Ерөнхий сайдын алба хашиж буй У.Хүрэлсүх санаачилж байсан байна. Харин өнөөдөр Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо улс орны өнцөг булан бүрт 70 мянга гаруй залуусыг нэгтгэсэн, үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болжээ.

Өнгөрсөн хугацаанд олонд танигдсан нэр хүндтэй олон эрхэмд “Алтан сарнай” наадмын цомыг гардуулсан бөгөөд тэд өнөөдөр салбар салбартаа манлайлж байна. “Алтан сарнай” наадам жилээс жилд өргөжин шагналын хүрээгээ тэлсээр байна. Энэ жилийн “Алтан сарнай” наадмын “Бүтээн байгуулалт, инновацийн салбарын оны онцлох байгууллага”-аар “Тавантолгой түлш” ХХК шалгарч “Алтан Сарнай- 2019” цомын эзэн боллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.