Видео: ХДХВ, ДОХ, сүрьеэгээс сэргийлэх төслийг гуравдугаар сарын 23-нд Глобаль санд өргөн барина

2020-01-17 Мэдээ мэдээлэл

-ХДХВ, ДОХ, сүрьеэгээс сэргийлэх төсөл боловсруулах ажлын хүрээнд “Хамтрагч талуудын зөвлөлдөх” уулзалт боллоо-

Манай улсад сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл газар авсаар 100 мянган хүн ам тутмын 428 нь эл өвчний хамааралтай болохыг салбарынхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар манай улс Баруун бүсийн номхон далайн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөр дөрөвдүгээр байранд орсон тоон үзүүлэлттэй байгаа юм.

Тэгэхээр салбарын хувьд, өнгөрөгч хугацаанд эл өвчлөлтэй тэмцсээр ирсэн. Сүрьеэтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Глобаль” сангийн дэмжлэгтэй төсөл хөтөлбөрийг 17 жилийн турш хэрэгжүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр тус ажлын хүрээнд буюу 2021-2023 онд хэрэгжүүлэх төслийн чиглэлийг тодорхойлж, өргөн барих төслийн эхийг хэлэлцүүлэх зорилгоор сүрьеэгээс сэргийлэх арга хэмжээнд хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт боллоо. Энэхүү уулзалтад хамтрагч байгууллагуудын төлөөлөл 100 эрхэм оролцож, үндэсний хэмжээнд 2021-2023 онд сүрьеэгээс сэргийлэх чиглэлээр Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх төсөлд тусгах арга хэмжээ, нэн тэргүүнд шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлоход санал солилцлоо.

Дашрамд дуулгахад, уг төслийг 2020 оны гуравдугаар сарын 23-нд Глобаль санд өргөн барих юм. Тус сангийн дэмжлэгтэй сүрьеэгээс сэргийлэх төсөл манай улсад 2003 оноос эхлэн хэрэгжиж  ирсэн ба одоогийн хэрэгжиж байгаа төсөл 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.

Тус төслийн хүрээн дэх мэдээллийг салбарынхнаас тодрууллаа.

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.