АТГ хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн мэдүүлэх эрхийн https://meduuleg.iaac.mn/ цахим системийг өнөөдөр нээж байна.
Ингэснээр жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй хуулийн хэрэгжилтийг хангуулах юм.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэйг заасан байдаг.
Цахим системийг АТГ-аас хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах зорилгоор нээгээд байна.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагад 2020 оны мэдүүлгийг бүрдүүлэх албан бичгийг хүргүүлээд байна. Улсын хэмжээнд нийт 109 байгууллага, тэдгээрийн нийт 1704 салбар нэгж дээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэн хүлээн авах юм.
Өнгөрсөн онд 41.382 мэдүүлэгч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.