Нярай хүүхдийн хамар битүүрэхэд хэрхэх вэ

2019-12-16 Мэдээ мэдээлэл

 

Нярай хүүхдийн хамар битүүрэхийн хор уршиг:

Хамар нь битүү хүүхэд хөхөө сайн хөхөж чаддаггүй. Мэдээж хамар нь битүү учраас хөхөө хөхөж, бас хажуугаар амьсгалах гэж хүүхэд нэлээн зовно гэсэн үг. Амьсгалахгүйгээр байж чадахгүй учраас хөхөө хөхөхөө болиод амаараа амьсгална. Хамар нь битүү хүүхэд шөнө дунд тайван унтаж ч чадахгүй, ойр ойрхон сэрнэ. Мөн өдөржин тавгүй байсан хүүхэд орчин тойрноо ч анзаарахаа больж эхэлнэ. Энэ нь түүний оюун ухаан, сэтгэл санааны хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.

Амаараа амьсгална гэдэг нь хүйтэн, бохир, хуурай агаарыг амаараа хүүхэд шууд залгихыг хэлнэ.

Хамар битүүрэлт нь хүүхдэд амьсгалын замын халдварт өвчнөөр олон дахин өвчлөх эрдлийг нээж өгнө. Цаашлаад энэ асуудал нь хүүхдэд дунд чихний үрэвсэл, амьсгалын доод замын халдварт өвчин, толгой өвдөх өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Хамар битүүрэх шалтгаан:

Үүнд хамрын салстын вирус, нянгийн халдвар, ховор тохиолдолд харшил байж болно. 2 сараас бага насанд анатомийн онцлогоосоо шалтгаалан амаараа амьсгалж чаддаггүй. Иймд нярай хүүхдийн хамар битүүрэхэд амьсгалахад хүндрэлтэй болно.

Энэ тохиолдолд юу хийж болох вэ?

– Агаарыг чийгшүүлэх. Унтуулахын өмнө банны өрөөндөө халуун ус гоожуулаад уур үүсгэн хүүхдээ тэврэн тэр ууранд нь 10 -15 мин суух
– Хамрын гадна хэсгийг бүлээн чийгтэй алчуураар зөөлхөн арчиж цэвэрлээд вазелин нимгэн түрхэх
– Зориулалтын хамар цэвэрлэгч хөвөн эсвэл хөвөн имэрч ил харагдах нусыг цэвэрлэнэ
– Хамарт салины уусмал дусаагаад 3-5 минутын дараа доош харуулан хэвтүүлэх эсвэл нус соруулагчаар шингэн нусыг соруулж аваарай
– Мөн зүгээр л хэдэн минут уйлуулах. Уйлахад нулимс ихээр ялгарч тэр нь хамрын арын хөндий руу урсан цэвэрлэгдэж чадахгүй байгаа өтгөн, хатсан нусыг шингэлэн залгиулна гэсэн үг
– Толгой, цээжийг 30-40 хэм өндөрлөж тэврэх, унтуулах
– Хүүхдийн унтдаг орчинг аль болох өд, тоос гэх мэтийн зүйлсээс ангид байлгах хэрэгтэй. Ялангуяа шувууны өдөөр хийсэн дэр, зөөлөн тоглоом, үслэг эдээр хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг хүүхдээсээ хол байлгах хэрэгтэй.

Анхаар!

-Ой хүртэлх насны хүүхдэд хамрын дусаалга хэрэглэхдээ эмчийн зөвлөгөөг аваарай.
-Гэртээ тамхи татаж хэрхэвч болохгүй.
-Дээрх аргууд үр дүнгүй бол эмчид хандаарай!

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.