“Нэг хором”, “Яараад яахав” аяны хүрээнд гэмт хэрэг 11.4 хувиар буурчээ

2019-12-10 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс 2019 онд нийт найман аяныг зохион байгуулжээ.

Урьдчилан сэргийлэх аяны үр дүнд иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох болон дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчил болон иргэд, байгууллагад учрах хохирол буурсан эерэг үзүүлэлтүүд гарсныг тус байгууллагаас мэдээллээ.

Тухайлбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулсан “Нэг хором” арга хэмжээний хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн гаралт 18.0 хувиар, Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөллийн “Яараад яахав дээ” арга хэмжээний хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 50.8, гэмтсэн хүн 49.7, нас барсан хүн 11.7 хувиар тус тус буурсан байна.

Үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, гэмтсэн хүн 59.5, нас барсан хүн 21.7 хувиар, цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30011 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3869 хэргээр буюу 11.4 хувиар тус тус буурсан зэрэг эерэг үзүүлэлтүүд байгаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.