“Moon Dance” хамтлаг гурав дахь удаагаа ДАШТ-ий цомын эзэд болов

2019-12-9 Мэдээ мэдээлэл

ХБНГУ-ын Бремен хотноо /2019.12.07/ өчигдөр зохион байгуулсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын “Moon Dance” хамтлаг оролцож 3 дахь удаагаа шигшээд шалгаран дэлхийн хамтлаг гэдгээ нотолж, цомын эзэд болов.

Тэд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний бахархалт шувуугаар нэрлэсэн, “Шонхор” үзүүлбэрээр оролцон шагналт 6 дугаар байрт шалгарлаа. Удирдсан багш дасгалжуулагчаар Оюунбатын Оюунцэцэг, Саранхүүгийн Очирхүү нар ажиллажээ.

Хөгжмийн зохиолч Д.Батмягмар, дизайнер О.Гэрэлтуяа нарын хамтын уран бүтээл “Шонхор” үзүүлбэр ийнхүү “Moon Dance” хамтлагийн бүжигчдийн ур чадвараар амилж, ДАШТ-ээс 3 дахь удаагаа /шагналт 6 дугаар байр/ цомын эзэд болгосон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.