Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ыг зорилоо

2019-12-3 Засгийн газар


ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад айлчлахаар явлаа. Ерөнхий сайдын айлчлал энэ сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.

Дашрамд дуулгахад, маргааш Москва хотноо ”Монгол-Орос, Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болох юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.