УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
“Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-г анх 2002 онд баталсан бөгөөд 5 стратегийн зорилтын хүрээнд 54 ажил өрнүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс нэг нь бүрэн хэрэгжсэн бол 51 нь хэрэгжилтийн шатанд байгаа юм. Үүнээс 11 ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа аж.
УИХ-ын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус, хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй, төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн нөөцийг тооцоогүй, биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт удааширсан зэрэг эрсдэл үүссэн байна. Тиймд Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
Монгол Улсын Их Хурлын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд УИХ-ын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Төлөвлөгөө нь 6 зорилго, 11 зорилт, 68 ажлаас бүрджээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.