Англи хэлтнүүд чуулж хэлний чадвараа сайжруулах арга барилд суралцана

2017-04-27 Мэдээ, мэдээлэл
Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагаас гурав дахь жилдээ Англи хэлний чуулганыг ирэх тавдугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Чуулганд оролцогчид  олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа хэл шинжлэлийн хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй, шилдэг арга барилуудаас суралцахаас гадна ярианы англи хэлээ сайжруулах, дадлага хийх, үгийн сангаа баяжуулах, биеэ дайчлан суралцах арга барилаа дээшлүүлэх, хичээлд суралцагсдын оролцоог нэмэгдүүлэх, суралцагсдын хэрэгцээн дээр тулгуурлан заах талаар мэдлэг, арга зүй олж авах аж.
Дашрамд дуулгахад, Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага нь арьс өнгө, гарал угсаа, шашин шүтлэг үл харгалзан дэлхий даяар хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд Монгол улсад худаг, цэвэр ус гаргах, тэргэнцэр хандивлах, дутуу нярайн сэхээн амьдруулах сургалт явуулах, хүмүүсийн бие даасан байдлыг дэмжих, ярианы англи хэл заах, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах зэрэг төслүүдийг 1993 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм.
Чуулга уулзалтад дэлхийн TESOL-ын Ерөнхийлөгч асан, АНУ-ын Бригам Янгийн Их Сургуулийн доктор, профессор Нэйл Ж. Андэрсон, тус сургуулийн Англи хэл, Хэл шинжлэлийн тэнхимийн доктор, профессор Норман В.Эванс, TESOL хөтөлбөрийн захирал, дэд профессор, доктор Майкл Пол, Сургалтын хөтөлбөр боловсруулагч хатагтай Сюзан Гонг болон төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын дунд сургуулиуд, хэлний сургалтын төвүүд, бизнесийн байгууллагуудын төлөөлөл зэрэг  гурван зуу гаруй хүн оролцох юм.
А.Уянга

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.