Сүүлийн 20 жилд халдварт бус өвчлөл давамгайлж байна

2019-11-11 Мэдээ мэдээлэл


Хүн амын дунд хоёр болон түүнээс олон ХБӨ-тэй, эсхүл зарим ХБӨ-ний үр дагавар нь өөр ХБӨ-ийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл болох үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал зүрх, бөөрний өвчлөл, сохрол зэрэг өвчний шалтгаан болдог чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 49.9 хувийг дангаар эзэлж, 45-65 насныхны дунд хамгийн өндөр тархалттай байна.

Хүн амын нас баралтын шалтгааны 85.9 хувийг ХБӨ эзэлж, үүний дотор 3 хүний нэг нь зүрх судасны тогтолцооны өвчин, 4 хүний нэг нь хавдар, 5 хүний нэг нь гэмтэл хордлого, гадны шалтгааны улмаас нас барж байна.2016 оны байдлаар жилдээ 5900 гаруй хүн хорт хавдраар өвчилсний 78 хувь нь хожуу үе шатандаа оношилогдсон бөгөөд урьдчилан тооцоолсноор 2025 он гэхэд хавдрын шинэ тохиолдол 7500 болж нэмэгдэх хандлагатай байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.