“Эрүүл оюутан – Эерэг хандлага” сарын аян эхэллээ

2019-11-6 Мэдээ мэдээлэл

Оюутны эрүүл мэндийг дэмжих “Эрүүл оюутан – Эерэг хандлага” сарын аяны хүрээнд оюутан залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Үүнд, эрт илрүүлэх үзлэгт бүрэн хамруулах, эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх “Архи, тамхи хорт зуршлаас сэргийлэх, анхны тусламж үзүүлж сурцгаая, БЗДХ/ХДХВ/ДОХ-аас сэргийлье, Гэр бүл төлөвлөлт, Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэдвүүдээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт оюутнуудын 79 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгийн үзлэгт хамрагджээ. Үзлэгтээ орж амжаагүй оюутан залуус та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэдгийг холбогдох газраас анхааруулж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.