Сургалтад нийт 80 эмч, мэргэжилтнийг хамруулжээ

2019-11-1 Мэдээ мэдээлэл

НЭМҮТ-ийн Хоол судлалын алба өнгөрөгч сарын 22-24-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт, 29-31-ний өдрүүдэд Төв аймагт тус тус ажиллан аймгийн өрхийн эмч, сумын эмч нарт эрүүл, зохистой хооллолтын “ГЭР” зөвлөмжийг олон нийтэд таниулан сурталчилах, зөвлөгөө өгөх ур чадварт сургах, түүнчлэн эмнэлгийн тогооч нарт хоолны илчлэг, шимт бодисыг хэрхэн тооцох, хоолны цэс боловсруулах аргачлалын талаар сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтад нийт 80 эмч, мэргэжилтнийг хамруулсан байна.

Мөн дээрх аймгуудад Эрүүл зохистой хооллолтын зөвлөгөө өгөх иж бүрэн өрөөг тохижуулан хүлээлгэн өглөө.

Төв аймагт зохион байгуулагдсан сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн хоол тэжээлийн Ахлах зөвлөх Доктор Juliawati Untoro хүрэлцэн ирж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсч, Эрүүл хооллолтын зөвлөгөө өгөх өрөөний нээлтэд оролцон тууз хайчиллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.