НЭМҮТ ахмадуудаа хүлээн авлаа

2019-10-1 Мэдээ мэдээлэл

НЭМҮТ-ийн 90 шахам жилийн түүхийг бичилцэж, хүн ардын эрүүл мэндийн төлөөх үйлсэд хүч оюунаа зориулан зүтгэж явсан үе үеийн ахмадуудын төлөөллийг Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан төрөлх байгууллага дээр нь хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Үйл ажиллагааг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа нээж үг хэлэв.

Ахмадууддаа зориулан тэдний ажиллаж хөдөлмөрлөж байсан үеийн фото зургаар үзэсгэлэн гаргаж, ая дуугаар мэндчилгээ дэвшүүлэн азтан тодрууллаа. Мөр зэрэгцэн ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөд өнөөдөр энд уулзаж дурсамжаа сэргээхийн зэрэгцээ залуу хойч үедээ үнэтэй сургамж захиасаа хэлж, өөрсдийн ном бүтээлээс дурсгаж байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.