Аутизмтай 20 хүүхдийн сүүн шүдийг шинжилнэ

2017-04-27 Мэдээ, мэдээлэл

АШУҮИС-аас “Аутизм” гэсэн албан ёсны оноштой 20 хүүхдийн сүүн шүдэнд шинжилгээ хийж, хүнд металлын хордлогыг тодорхойлохоор болжээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн сүүн шүднээс аутизмыг оношлох боломжуудыг судлах юм. Судалгааны ажлыг АНУ-ын холбогдох лабораторитой хамтран хийх аж.

Иймд аутизм гэсэн оноштой хүүхдийнхээ унасан сүүн шүдийг шинжилгээнд оруулах хүсэлтэй эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг тус сургуулиас уриалж байгаа юм.

Нийт 20 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй шинжлэх ба шинжилгээний хариуг эцэг эхэд нь өгөх юм. Шинжилгээнд хамрагдах эцэг эхчүүд хүүхдийн нэг шүдтэй ирэх, ээж нь огт тамхи татдаггүй байх, судалгааны явцад хамрагдсан хүүхдүүдийн ээжүүдээс жирэмсний үеийн болон өмнөх ба дараах үеийн тухай асуумж авах зэрэг шаардлага тавих юм байна.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг АУТИЗМ-ыг дэлхийд таниулах өдөр болгон мэдээлдэг.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.