Гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөллөө

2019-11-20 Мэдээ, мэдээлэл

Энэ сарын эхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг чөлөөлж, түүний оронд Э.Батбаярыг томилсон билээ. Ийнхүү ШЕЗ-ийн удирдлага солигдсоноор нэр бүхий хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлж эхэллээ. Тухайлбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болж, тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрбээр 2009 онд Монгол Улсын Гавьяат хуульч болсон бөгөөд 1976 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллаж иржээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.