Энэ онд одоогийн байдлаар 340.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

2019-11-20 Мэдээ, мэдээлэл

Ирэх 2020 онд ипотекийн зээлд Засгийн газраас 60 тэрбум төгрөг гаргахаар улсын төсөвт тусгасан юм. Харин энэ сарын 15-ны байдлаар 340.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4905 зээлдэгчид олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2161 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 89.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1453 иргэнд олгосон байна. Тэгвэл банкууд өөрийн эх үүсвэрээс 95.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1291 иргэнд олгосон аж. Цаашид он дуустал сар бүр тогтмол 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгох юм байна.

Мөн энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Тодруулбал, тухайн зээлийн эргэн төлөлтөөр буюу Монголбанкнаас 115 тэрбум төгрөг, Засгийн газраас мөн үүнтэй ижил хэмжээний санхүүжилт гаргаж буй. Үлдсэн 300 тэрбум төгрөгийг банкуудын эх үүсвэрээр олгох юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.