Энэ удаагийн тохирлын супер шагналын эзэн 90 сая төгрөг хожно

2019-11-15 Мэдээ, мэдээлэл


НӨАТ-ын урамшууллын 2019 оны аравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 17-ны ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны аравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагналын эзэн 90 сая төгрөг хожно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.