Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд иргэн С.Наранхүүгээс энэ сарын 6-ны өдөр ирүүлсэн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 222 хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийхэд шөнө хүйтэн хоносон учраас дулаацах,барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Р.Гантулга барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдлоо.
Энэ нь Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Р.Гантулгад 300 нэгжийн торгууль ногдуулан барагдуулж, албан даалгавараар хугацаатай үүрэг өгч ажиллажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.