29 дүгээр сургуулийн захирлыг халлаа

2017-04-26 Мэдээ, мэдээлэл
 
Сурагчид нь жагсаал хийснээр олон нийтийн анхаарлын төвд орж эхэлсэн 29 дүгээр тусгай дунд сургуулийн асуудлаар нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү нийслэлийн Засаг даргад дахин ханджээ.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөллөө. Боловсролын сайдын тушаалаар тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгахаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, Засаг дарга дээрх шийдвэрийг гаргасан аж.
Өөрөөр хэлбэл, түүнийг ажлын хариуцлага алдсан хэмээн ажлаас нь чөлөөлж байгаа гэнэ. Харин сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэхийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсээс шалгаж буй бөгөөд дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.