Монголын эмнэлгүүдэд тайваньчууд мэс заслын багаж хэрэгсэл хандивлалаа

2019-11-4 Мэдээ мэдээлэл
Монголын эмнэлгүүдэд тайваньчууд мэс заслын багаж хэрэгсэл хандивлалаа

Тайваньчууд Монгол орны улсын нэгдсэн эмнэлгүүдэд сайн чанартай, олон тооны мэс заслын багаж хэрэгсэл хандивлав

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь нийт 49 төрлийн мэс заслын шинэ багажийг улсын нэгдсэн эмнэлгүүдэд хандивласан бөгөөд эдгээр мэс заслын багажийн тусламжтайгаар Монголын ард иргэдэд илүү чанартай, хүртээмжтэй эмнэлгийн үйлчилгээг хүргэх боломж бүрдэх юм.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Янь Жу Лиэнь хэлсэн үгэндээ “Монгол орны хувьд өвчлөлийн дийлэнх хувийг зүрх судасны эмгэг, осол гэмтэл эзэлдэг тул эдгээр чиглэлүүдээр хийгддэг мэс ажилбарын тоо ч харьцангуй их, үүний зэрэгцээ хүн амын дийлэнх нь Улаанбаатар хот төвлөрөн суурьшсан байдаг. Бид энэ удаа Монгол Улсын хэд хэд эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн мэс засал, ортопедын мэс засал, осол гэмтэлийн үед хийгдэх мэс ажилбарт шаардагдах багажийг хандивлалаа. Хэрэв ажил хэргээ сайн хийхийг хүсч байвал эхлээд ажлын багаж хэрэгсэлээ сайтар бэлтгэж базаах хэрэгтэй гэж хүмүүс хэлэх нь бий. Иймд эдгээр мэс заслын багаж нь Монгол орны мэс заслын эмчилгээний чанар хүрмээмжийг дээшлүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэлээ.

Тайвань, Монголын талууд 2002, 2003 онд харилцан Төлөөлөгчийн газруудаа нээснээс хойш эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг маш идэвхитэй өрнүүлж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Тайванийн тал Монгол орны нийт 800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамруулсан. Мөн түүнчлэн Тайванийн талаас диалезын аппарат, зүрх судасны өвчнийг хянах, ажиглах зориулалт бүхий багаж төхөөрөмж, эмнэлгийн ор, шүд эмчилгээний багаж хэрэгсэл, төрөх эх барих эмэгтэйчүүдийн тасагт ашиглах эмнэлгийн хэрэгсэл зэргийг өмнө нь хандивлаж байсан бөгөөд энэ удаад анх удаагаа мэс заслын багаж хэрэгсэл байгаа юм.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.