“Таван толгой түлш” ХХК-ийнханд галын аюулгүй байдлын сургалт зохион байгуулжээ

2019-11-4 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсээс “Таван толгой түлш” ХХК-ийн Харуул хамгаалалтын хэсгийн ажилтан алба хаагчдад сургалт зохион байгуулжээ. Тухайлбал, гал унтраах тусгай зориулалтын автомашины бүтэц зохион байгуулалт, ашиглалт, зориулалт, гал унтраах, аврах үйл ажиллагааг зохион байгуулах, анхаарах зүйл, гал түймэр унтраах үйл ажиллагааны үед дагаж мөрдөх аюулгүй ажиллагаа, ажлын байрны аюулгүй байдлыг хангах сэдвүүдээр 4 цагийн онол, гал унтраах зориулалттай автомашинаар болон гал унтраагуураар гал түймэр унтраах 2 цагийн дадлага сургалтыг зохион байгуулж, анхан шатны мэдлэг, дадлага олгосон байна.

"Таван толгой түлш" ХХК-ийнханд галын аюулгүй байдлын сургалт зохион байгуулжээ

"Таван толгой түлш" ХХК-ийнханд галын аюулгүй байдлын сургалт зохион байгуулжээ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.