Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жилийн хорих ял оноолоо

2019-11-1 Мэдээ, мэдээлэл
 

А.Ганбаатар, Ц.Сандуй нарын гэм бурууг шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон юм . НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нар “60 тэрбум”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.

Шүүх хуралдаанаар Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, дөрвөн жил хорих ял оноож ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.