Махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс эхэллээ

2019-10-30 Мэдээ, мэдээлэл

Махны өргөтгөсөн худалдаа 2019 10-р сарын 30-наас 11-р сарын 3-ны хооронд дараах цэгүүдэд болно.

1.Баянгол дүүрэг, Хишиг төвийн байранд Ховд, Завхан, Өвөрхангай аймгууд

2.Баянзүрх дүүрэг, Жуковын хөшөөний өмнөх талбайд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд

3. Сонгино-Хайрхан дүүрэг, Хархорин захын замын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв, Увс аймгууд

4. Сүхбаатар дүүрэг, Саруул төвд Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймгууд

5. Чингэлтэй дүүрэг, Амин хүнс худалдааны төвд Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий аймгууд

6. Хан-Уул дүүрэг, Лавай худалдааны төвд Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгууд тус тус байрлана.

2019 оны 10 дугаар сарын 30 өдрийн 11:00 минутанд албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Амин хүнс худалдааны төвд болно.

<

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.