“Тэрбээр 39 хүний амь насыг хохироосон хэргээс гадна, хүмүүсийг хилээр хууль бусаар тээвэрлэх зорилгоор хуйвалдсан, хууль бусаар цагаачлах хэрэгт хамтран оролцсон, мөн мөнгө угаасан хэргээр 10 дугаар сарын 28-ны даваа гарагт Челмсфорд хотын шүүхийн өмнө зогсоно” гэж мэдээлэлд дурдсан байна. Одоогийн байдлаар уг хэрэгт холбогдуулан дөрвөн сэжигтнийг Их Британид, нэг хүнийг Ирландад баривчилжээ.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Английн Эссекс гүнлэгийн Грейс хотын аж үйлдвэрийн бүсэд ачааны машинаас З9 хүний цогцос олдсон юм. Цогцсуудыг моргт хүргэж, задлан шинжилгээ хийж эхэлсэн гэж цагдаа нар баасан гарагт мэдээлжээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр, 31 эрэгтэй, найман эмэгтэйн үхлийн шалтгааныг урьдчилсан байдлаар хөлдөж үхсэн гэж тогтоосон байна. Цогцсууд олдсон хөргөгчтэй чиргүүлийн доторх температур Цельсийн хасах 25 хэм байжээ.
Амиа алдсан иргэд аль улсын харьяат болохыг одоогоор тогтоогүй байна. Тэднийг БНХАУ-ын иргэд гэж үзэх үндэслэл бий гэж Эссекс гүнлэгийн цагдаагийн газар пүрэв гарагт мэдэгдсэн боловч тус улсын Элчин сайдын яам /ЭСЯ/ үүнийг хараахан нотлоогүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас хүлээн авсан мэдээллийг шалгахаар ажиллаж байгаа аж. Вьетнамын ЭСЯ мөн амиа алдсан хүмүүсийн дунд улсынх нь иргэн байгаа эсэхийг шалгаж эхэлсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30452
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.