Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны хуралдаан өчигдөр /2019.10.24/ хуралдав. Тус хуралдаанаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа.
Тиймээс төрөөс олгосон цол, чимэг, бай шагналыг хураан барилдах эрхийг нь хоёр жилээр хасаж, уг шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулахаар болжээ. Харин төрийн тэргүүн холбогдох хуулийн дагуу зарлиг гаргаж, эцсийн шийдвэрийг гаргах юм.
Түүнчлэн Ардын хувьсгалын 98 жилийн ойн Их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурийг ес давсан Даян аварга цол, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсан Үлэмж бадрах чимэг, Улсын харцага Д.Анарыг долоо давсан Улсын заан цол, Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсан Улсын харцага, Аймгийн арслан Н.Мустафаг тав давсан хэмээн Улсын начин цол олгох санал гаргав. Мөн Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсан гэж тооцохоор шийдвэрлэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.