29-р сургуулийн багш нар хүчирхийлэгчийг олохыг шаардлаа

2017-04-25 Мэдээ, мэдээлэл

29 дүгээр сургуулийн сурагчид эсэргүүцэл зарлаж, хэвлэлийнхэнд хандсан цагаас эхлэн тус сургуулийн багш нарын талаарх сөрөг мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн багш нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шаардлага хүргүүлсэн байна.

Шаардлагадаа, “Телевизийн  нэвтрүүлэгт гарч байгаа шиг хүчирхийлэгч, хохирогч нь хаана байгаа юм. Түүнийг олж, тогтоо. Өнөөдрийг хүртэл олоогүй байгаагаас чинь болж бидний нэр хүнд унаад байна. Тиймээс нэвтрүүлэгт гараад байгаа хүүхэд хүчирхийлэгчийг хурдан олж тогтоохыг дурдсан байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.