Хорт хавдрын эцсийн шатны өвчтнийг гэрээр асрах төслийн явцыг хэлэлцэв

2019-10-17 Мэдээ мэдээлэл

Монголын үндэсний их сургууль дээр 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа”Монголын үндэсний их сургуулийн сувилахуйн сургалтыг чанаржуулах болон хорт хавдрын эцсийн шатандаа орсон өвчтөнийг гэрээр асрахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн үнэлгээний багийн явцыг тайлагнах уулзалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг оролцуулан зохион байгууллаа. Уулзалтад Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, МҮДС-ийн удирдлага, Солонгосын Чосуны их сургууль, боловсролын яамны төлөөлөгчид оролцлоо.

Тус төсөл нь:

1. Сувилахуйн боловсролын сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигтэй дүйцүүлэн боловсруулах,
2. Сувилахуйн боловсролын (Сувилахуйн үндэс 1, 2 сурах бичиг, сувилахуйн үндэс 1 хичээлээр дадлага хийх оюутны хөтөч, сувилахуйн үндэс 2 хичээлээр дадлага хийх оюутны хөтөч, Сувилахуйн ёс зүй, Хавдартай өвчтөний сувилахуй ) сурах бичиг,
3. Сувилахуйн магистрын боловсролын сургалтад 2 сувилагч,
4. Сувилахуйн докторын сургалтанд -2 сувилагч,
5. Үндэсний хэмжээнд сувилахуйн чиглэлээр 3 удаагийн олон улсын хурал,
6. Олон улсын гадаад хурал, чуулганд 4 сувилагчийг тус тус санхүүжүүлэн оролцууах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа юм.

Тус туслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлээд, цаашдаа тус төслийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд болгон өргөжүүлэн ажиллах боломжийг судлах асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга чиглэл өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.