Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн 2018 оны 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.
Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэнэ.
Хүндэт зорчигч үйлчлүүлэгч та бүхэнд үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна:
Цагийн хуваарь:
- Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
- БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.
Тээвэрлэлтийн зай: 275км
Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут
Хөдлөх цэг:
- Монголын талаас :Өмнөговь аймгийн Ханбогд сум
- Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас
Тариф:
- Монголын талаас: Том хүн 48,000₮ Хүүхэд 24,000₮
- Хятадын талаас: Том хүн 120 юань Хүүхэд 60 юань
Эх сурвалж: АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ