Сүүлийн хэдэн өдөр сайжруулсан шахмал түлшнээс болж, иргэд угаартан эмнэлэгт хэвтэж буй талаарх мэдээлэл цацагдах болов. Ямартай ч одоогийн байдлаар холбогдох албаныхан эл асуудлыг нягтлан шалгаж байна. Гэхдээ аливаа зүйлийг “дүрмийнх” нь дагуу хэрэглэж заншихгүй бол ямар нэгэн асуудал гарах нь зүйн хэрэг.
Наанадаж л зуух яндан нь утаа гардаггүй бүтэн эсэх, ханан пийшин нь технологийн дагуу зөв өрөгдсөн эсэх, хэрэглэж буй түлш нь стандартад нийцсэн эсэх, зөв галласан эсэх, түлшнийхээ хэмжээг тааруулсан эсэх гээд олон зүйлд иргэд бид өөрсдөө анхааралтай хандах хэрэгтэй.
Учир нь жил бүр хэдэн арваараа угаартаж, томчуул хүүхэдгүй амь насаа алдах явдал гарсаар байна. Иймээс иргэд өөрсдөө зөв хэрэглээ хэвшүүлж, өөрсдийн аюулгүй байдлыг хангах ёстой юм. Тухайлбал, 2014 онд 19, 2015, 2016 онуудад тус бүр 13 хүн угаатраж амь насаа алдсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Иргэн бүр өөрийнхөө төлөө, бүр амьд явах баталгааныхаа төлөө бол бусдад биш өөртөө илүү найд!! Өөрөө илүү санаа тавь !!
Гал түлдэг айлууд наад зах нь эрдэмтэн судлаачдын зөвлөж буй угаарын хий хэмждэг, хэтрэхээр дохио өгдөг төхөөрөмжийг гэртээ авч тавих хэрэгтэй. Энэхүү төхөөрөмжийг 22 мянган төгрөгөөр захиалж, оруулж ирдэг ААН болон хувь хүмүүс олноороо байдаг. Уг нь сайжруулсан шахмал түлш нь олон удаагийн шинжилгээгээр хүнд хортой сөрөг зүйл байхгүй хэмээн мэдэгдэж байсан. Ямартай ч холбогдох газруудын шинжилгээний үр дүнг хүлээх л үлдлээ. Хэрвээ үр дүн нь хүний биед сөрөг гэж гарвал мэдээж тас хорих нь зүйн хэрэг. Харин эерэг үзүүлэлттэй байвал гал түлдэг иргэн бүр дор бүрнээ өөрсдийн хариуцлагаа ухамсарлах ёстой болж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.