Японд дадлагажигч ажилтан илгээх зорилгоор 2017 оны улсын төсөвт Японд дадлагажигч ажилтан илгээх бэлтгэл ажилтай холбогдуулан 560 сая төгрөгийг суулгажээ. Энэхүү 560 сая төгрөгөөр Япон улсад төлөөлөгчийн газар байгуулах, тэнд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулагдах юм байна. Төлөөлөгчийн газар нь Япон, Монголын хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь холбох, тус улс дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг хүлээх аж.
Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар япон улс руу илгээх шийдэлд хүрчээ. Япон улс руу гэрээгээр дадлагажигч бэлтгэх нь БНСУ руу ажилтан илгээх нөхцөлөөс өөр дадлагажигчид Япон Улсад тодорхой хугацаанд суралцаж бас ажиллах юм байна. 50 дадлагажигч эргэж ирээд Монгол улсдаа шууд ажлын байртай болох зохицуулалт хийж байгаа гэж албаныхан тодотгож буй.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.