Сүхбаатар дүүрэгт байрлах Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилж, зургаан хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Мөн гэрээр хэвтэн эмчлүүлж байгаа олон хүүхэд байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эхний хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрчээ. Цусан суулгац өвчин юунаас болж гарсан талаар НМХГ болон ХӨСҮТ хамтран шинжилгээ хийсэн байна. Одоогийн байдлаар хараахан хариу нь гараагүй байгаа гэнэ.
Түүнчлэн тус цэцэрлэгийн эцэг, эхчүүд хотын удирдлагуудад хандсан байгаа аж. Зүй нь аав, ээжүүдийн хэлж буйгаар цэцэрлэг нь есдүгээр сарын 01-нээс хойш халуун усгүй байгаа гэнэ. Тиймээс хүүхдүүд гараа угааж чадахгүй бохироор дамжин уг халдвар халдварлаж өвчин авсан байх хэмээн таамаглаж байна гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.