Н.Цэрэнбат: Ноён уул орчимд өгсөн 12 лицезийг хэрхэн олгосныг шалгана

2019-09-11 Засгийн газар

Н.Цэрэнбат: Ноён уул орчимд өгсөн 12 лицезийг хэрхэн олгосныг шалгана

Засгийн газрын хуралдаанаар Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, саналаа УИХ-д өргөн барихаар болсон юм. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах, ингэхдээ дархан цаазат газар болгож ангилал ахиулахаар болж байна. 1995 оны зургадугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн ИТХ тус уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж байсан юм байна. Түүнээс нэг өдрийн өмнө хамгийн анх 359.7 га газарт алтны хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон байна. Түүнээс хойш энэ бүс нутагт нийтдээ 12 лиценд олгогдсон. Тодруулбал, 1995 оны арванхоёрдугаар сар, 1997 оны тав, арваннэгдүгээр сар, 2000 оны наймдугаар сар, 2001 оны зургаа, есдүгээр сар, 2002 оны нэгдүгээр сар, 2004 оны арваннэгдүгээр сард лиценз олгогдсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын наймдугаар сарын 14-ний 320 дугаар тогтоолоор батлагдсан, Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэгт Ноён уул орчимд олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн материалын бүрдүүлэлтэд хуулийн зөрчил байгаа эсэхийг шалгах, хууль хяналтын байгууллага хяналт тавихыг даалгасан” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.