Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 13-нд буюу Баасан гарагт “Light up Mongolia” Монголын хамгийн том лазер гэрлийн шоу болох юм. Тус шоуны нүсэр том тайзыг Монголд анх удаа засаж буйгаараа онцлог.
Хэдэн жилийн өмнө төв талбайд Чингис хааны суумал хөшөөг босгож, гэрлийн шоуны гайхамшгийг монголчуудад мэдрүүлж байсан уран бүтээлчид өнгөрсөн зун Хөвсгөл аймгийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулж хэсэгтээ олны анхаарлыг татсан. Тэд энэ удаад тус шоуны бэлтгэлийг хангаж, нэмэлт тоног төхөөрөмжүүдээ гаднаас захиалан авчирчээ.
Гэрлийн шоуны дуу хөгжим, чимэг холбоосыг Монгол Улсын филармони болон ДБЭТ-ын уран бүтээлчид, удирдаач Б.Анартай хамтран амьдаар тоглоно.
Дашрамд дуугахад, тус шоу нь олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй аж. Шоу нь баасан гарагийн 19:00 цагт эхэлнэ. Түүнчлэн Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сор болсон уран бүтээлчид Монголын хамгийн том тайзан дээрээс уран бүтээлээ хүргэх юм.