Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудсанд “Сахилгын шийтгэл” хэмээх шинэ цэс үүсгэжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан өөрт ногдуулсан шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх бөгөөд албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журмыг Авлигатай тэмцэх газар батлахаар хуульд заасан байдаг аж.
“Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын 4.2-т зааснаар Авлигатай тэмцэх газар сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийн нэгдсэн сан үүсгэн ажиллаж байгаа юм байна. Сангийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байх үүднээс Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсанд “Сахилгын шийтгэл” хэмээх шинэ цэс үүсгэжээ. Одоогоор Завхан, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор, Сэлэнгэ, Булган аймаг болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн албан тушаалтнуудад ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг байршуулжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.