Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Гэвч тус лабораториос энэ оны наймдугаар сарын 5-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн хоёроос нь сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн. Тодруулбал, улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулан улсын аварга Э.Оюунболд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 30-нд нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлд допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурджээ. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх учиртай. Энэхүү хуулийн хугацаа өнөөдөр дуусч буй юм. Тиймээс Улсын аварга Э.Оюунболдын гаргасан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй гомдлыг Захиргааны хэргийн шүүх өнөөдөр хэлэлцэнэ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.