Эрдэс баялгийн салбарын энэ оны эхний долоон сарын экспорт 4.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 454.8 (11.0%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.6 хувийг эзлэж байна.
Чулуун нүүрсний экспорт 2019 оны эхний 7 сард 1,787.9 сая ам.долларын 20.8 сая тн нүүрс экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 177.2 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 257.8 мян.тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.4 ам.доллар байсан бол энэ онд 85.9 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.0%-ийг БНХАУ руу гаргажээ.
Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 867.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 23.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 19.6 мян.тн-оор тус тус их байна. Гэвч 2018 оны эхний 7 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1,386.7 сая ам.доллар байсан бол тайлант сард 10,382.8 сая ам.доллар болжээ.
Төмрийн хүдрийн экспорт 2019 оны эхний 7 сард 4,834.7 мян.тн буюу 311.3 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 874.2 мян.тн-оор, үнийн дүн нь 129.9 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 64.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.6 ам.доллараар өссөн байна.
Боловсруулаагүй нефтийн экспорт 2019 оны эхний 7 сард 3,725.9 мян.барбуюу 210.6 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 125.2 мян.бар-иар, үнийн дүнгээр 40.5 сая ам.доллараар тус тус бага байна. 1 бар нефтийн хилийн дундаж үнэ 65.2 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.5 ам.доллар болж буурчээ.
Цайрын баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 82.8 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,468.5 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 266.9 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 121.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.2 сая ам.доллараар буурчээ.
Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 7 сард 114.9 сая ам.долларын 359.1 мян.тн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 119.2 мян.тн-оор, үнийн дүнгээр 35.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 319.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.9 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 29.6%-ийг ОХУ-д, 70.1%-ийг БНХАУ-д тус тус ногдож байна.
Молибдений баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 29.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,015.5 ам.доллараас 8,814.7 ам.долларт хүрч, 799.26 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 7 сард 3,303.06 тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 57.8 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 70.2%-ийг БНХАУ-руу гаргасан байна.
Алтны экспорт 2019 оны эхний 7 сард 4,665.2 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,233.3 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 41,998.0 ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өсчээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.