Бангкок хотод гамшгийн эрсдэлийн менежментийн хурал болж байна

2019-08-28 Мэдээ, мэдээлэл

Тайланд улсын Бангкок хотноо НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийн менежментэд мэдээлэл, харилцаа холбоо” сэдэвт хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Лхамжав оролцож байна.

Хуралд оролцогчид гамшгийн эрсдэлийн менежментийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, харилцан туршлага судалж байгаа юм.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, шуурхай арга хэмжээ авахад оновчтой, хүртээмжтэй нэгдсэн зарлан мэдээллийн системийн талаар санал солилцож, зөвлөмж гаргана Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.