Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай хамгаалалттай бүсүүдэд харуул хамгаалалт, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, бие засах газар бүхий эко авто зогсоолын цогцолбор байгуулахаар хотын захиргаатай хамтран ажиллаж байна. Эхний ээлжинд Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсан толгойн хэсэгт автомашины 264, дугуйн 60, Төрхурахад автомашины 219, дугуйн 52, Манзуширт автомашины 230, дугуйн 60 зогсоол байгуулах зураг төслийг гаргажээ. Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Мэлхий хадны орчимд автомашины 200, дугуйн 60, Зуун ламын агуйн орчимд автомашины 150, дугуйн 50, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт автомашины 400 орчим ил зогсоолтой цогцолбор байхаар төлөвлөсөн байна. Уг ажлыг хэрэгжүүлэх гурван тэрбум төгрөгийг Нийслэлийн Иргэдийн хурлаар батлуулахаар ажиллаж байна.
Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэнэ гэж үзжээ.
А.Уянга
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.