“Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологийн үзэсгэлэн” нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд МСМ групп, МСS Koko Kola , Сүү, Оюутолгой, Ньв Ворм компаниуд шинэ технологио хоёр өдөр танилцуулахаар оролцож байна. Мөн Термо Тех, Хөргөлт сервис, Сэрүүн зэрэг хөргөлт, агааржуулалтын мэргэжлийн компаниуд шинээр нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүндээ хийсэн туршилтаа танилцуулах аж.
14:00 цагт Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологийн дэлхий нийтийн бодлого, шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг өрнөх юм байна. Эхний илтгэгч НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөл Алвин Жосе Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологийн бодлого, хууль эрхзүйн дэлхий нийтийн чиг хандлага сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэнэ. Дараагийн илтгэгч БНХАУ-ын Озоны үндэсний албаны мэргэжилтэн Зауо Жин БНХАУ-ын хөргөлт агааржуулалтын засвар үйлчилгээний салбар, технологийн үйл явцын талаар мэдээлэл өгөх бол Япон улсын Прек институтын төлөөлөл Тохи Ниро илтгэлдээ Япон улсын гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг үе шаттайгаар бууруулах бодлого хууль эрх зүйн орчин, техник технологийн талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.