“Face of Mongolia 2020” тэмцээн өнгөрсөн бямба гарагт боллоо. Монгол Улсад 13 дахь жилдээ болсон тус тэмцээнд нийт 60 гаруй хүн оролцжээ.
Нэг сарын турш үргэлжилсэн тэмцээний эцсийн шалгаруулалтад 20 эмэгтэй, 10 эрэгтэй модель шалгарч, тэмцээний тэргүүн титмийг 13 настай А.Индра хүртжээ. Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сарын 9-нд төрсөн, 178 см өндөр, 55 кг жинтэй бөгөөд оролцогчдоосоо хамгийн залуу нь юм.
Азийн 25 улсад зохиогддог энэхүү тэмцээний ерөнхий шүүгчээр “Азийн хатан хаан” шагналт, “Оюуны Гэрэлтэх сан”-гийн тэргүүн Г.Оюунгэрэл, тус тэмцээний 2012 оны ялагч, модель Д.Баяртогтох нар ажиллажээ.
“Face of Mongolia” тэмцээнд өмнө нь модель Ж.Энэрэл, Ю.Балжидмаа, Т.Оюун-Эрдэнэ, Н.Цацрал нар түрүүлж байв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.