АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Шүүхээр хэрэг нь шийдэгдсэн төрийн албаны гурван хэргийн талаар мэдээллийг мөн ажлын байран дээрээ авлига авч байгаа баригдаж байсан бичлэгийг нь олон нийтэд ил болгов. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах явцад их хэмжээний мөнгө хураан авч байгаа бичлэгийг олон нийтэд ил болголоо. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгах явцад түүний гэр болон албан өрөө, биеэс нь ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийг бэлнээр хураан авч байгаа нь бичлэгт үлджээ.
Өөрөөр хэлбэл тэд ажлын байран дээрээ болон гэртээ их хэмжээний мөнгө хадгалж байгаад ийнхүү баригджээ. Тухайлбал, АТҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 57 сая төгрөгийн, МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Н.Баярсайхан, Экспорт ипортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа нарын гэр болон албан өрөө, биеэс нь ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийг бэлнээр хураан авч байгаа нь бичлэгт үлджээ.
АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн гэрт нь нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг, 20.000 юань, Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд 16.460 ам.доллар, таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байлах сейфнээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8.600 ам.доллар, 10 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Гэвч тэдэнд холбогдох хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхдээ төрийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасч, мөн тус бүр 40 сая төгрөгөөр торгосон байдаг.
Мөн Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг АТГ 2017 оны аравдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар 2016 оны тавдугаар сард яллагдагчаар татжээ.
Гэвч Р.Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Гэхдээ прокурорын байгууллагатай хамтран Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасаы үр дүнд Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.