Энэ удаад дэд хурандаа Н.Ууганбаяр захирагчтай энхийг сахиулагчид АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн юм байна.
Ингэхдээ Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг “Шинэ Кабул” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэйгээр ажилласан бөгөөд 2015 оны хоёрдугаар сараас анхны ээлж дээрх бүс нутагт үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм байна. Энэ удаагийн цэргийн багт Зэвсэгт хүчний 30 гаруй анги, байгууллагын алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.