УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр (2019.06.10) АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичиг хүргүүллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд орж, найман гишүүнтэй бүлэг болгон хүчтэй сөрөг хүчин байгуулах саналыг тавьсан байна.
Тэгэхээр УИХ-ын тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд УИХ-ын гишүүн нь нам эвслийн бүлэгт нэгдэн орох эрхтэй гэсэн заалт бий. Үүнийг үндэслэн О.Баасанхүү МАХН-аас гаралгүйгээр АН-ын бүлэгт нэгдэх хүсэлтээ илэрхийлжээ. Намынхан ч түүний энэхүү байр суурийг дэмжиж буй гэнэ.
Тэрбээр “Миний хувьд намын бүлэгт харьяалагддаггүй учраас ийм хүсэлт илэрхийлэх боломжтой. АН-ын зөвлөлд нэгдэх болсон шалтгаан гэвэл УИХ-д Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан байгаа. Энэ үед УИХ-д заавал хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Тиймээс ийм шийдвэр гаргасан. Мөн Монгол Улсын иргэд 2016 оны сонгуулиар санал өгөхдөө МАН-д 65 суудал, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг өгсөн. Харамсалтай нь ард түмнээс асуухгүй, өөрсдийн эрх гэж бодоод байна. Тиймээс сөрөг хүчин байгуулж, нэгдсэн байр суурь илэрхийлэх хэрэгтэй” байгаа юм гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.