“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намын анхдугаар хурал өнөөдөр /2019.06.06/ Төрийн ордонд болж байна. Тус намыг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар үүсгэн байгуулж байгаа юм. Тус намын анхдугаар хуралдаанаар намын Үндсэн дүрмээ баталж, намын даргаа сонгох ажээ.
Энэхүү хуралдаанд Монголын Ардчилсан хүчний холбоо /МоАХ/ болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд илгээлтээ илгээжээ. МоАХ-ны Удирдах зөвлөлөөс болон 110 орчим төрийн бус байгууллагуудын төлөөлөл ШИНЭ намынханд хандаж шударга тэмцэл, МАНАН дэглэмийн эсрэг тэмцэх үйлсэд нь хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Шинэ намын анхдугаар хуралдаан үргэлжилж байна.