Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Их баян ууланд зургадугаар сарын 2-ны өдөр аялж явсан таван хүн төөрчээ. Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид тухайн өдрийн 03.03 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж 54 настай Э, 50 настай О, 15 настай Ү, 11 настай Б, есөн настай Х нарыг эсэн мэнд олсон байна. Тэднийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.