Үхсэн малын мах байсныг шинжилгээгээр тогтоожээ

2019-05-28 Мэдээ, мэдээлэл

 

Үхсэн малын мах байсныг шинжилгээгээр тогтоожээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаруй тонн үхрийн мах байсныг тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар Энэ сарын 23-ны өдөр илрүүлсэн юм.

Тус махнаас долоон дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэгширсэн үнэртэй, махны биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрэхгүй ба үхсэн болон өвчтэй малын махыг ялгах шинжилгээгээр хүнсэнд зориулан бэлтгээгүй үхэж, хорогдсон малын мах болохыг тогтоожээ.

Үхсэн малын мах байсныг шинжилгээгээр тогтоожээ
Иймд тус махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх аж.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.