МАХН-ын Бага чуулганаас өнөөдөр /2019.05.24/ Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэн 91.67 хувийн саналаар дэмжжээ. Санал хураалтад нийт 111 гишүүн оролцсон юм байна.
Дашрамд дуулгахад, УИХ-ын сонгуулийн 42-р тойрог буюу Хэнтийн аймгийн нөхөн сонгуульд улс төрийн 11 нам оролцохоор болж, хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд өгсөн. Нэр дэвшигчид энэ сарын 28-ны дотор тодорхой болж албан ёсоор сонгуульд нэр дэвших үнэмлэхээ СЕХ-ноос ирэх ирэх зургадугаар сарын 5-ны дотор гардаж авах ёстой юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.