Обамагийнхан Цагаан ордныг орхисноос хойш цагийг үнэхээр сайхан өнгөрүүлж буй нь үе үе дэлгэгдэж буй паппарац зурагнаас нь харагддаг. Дэлхийн хамгийн стресстэй ажил албанд найман жил зүтгэсний хувьд Б.Обамад ч ингэж амрах бүрэн эрх бий. Өнгөрсөн хоёрдугаар сард тэрбумтан Ричард Брэнсонтой хамт Карибыг аралд амарсан Обамагийнхан энэ удаа Номхон далайн өмнөд хэсгийн Моориа хэмээх арлаар тансаг дарвуулт завиар аялж байгаа гэнэ.
Амралтынхаа үеэр экс Ерөнхийлөгчийн эхнэр Мишелийнхээ зургийг авч өгч буй паппарац зураг Обамагийнхны гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг дахин нэг санууллаа.
Тэдэнтэй хамт хэн аялж яваа гээч? Брюс Спрингстин, Том Хэнкс, Опра Уинфри гээд дандаа нөлөө бүхий эрхмүүдтэй хамт амралтаа зугаатай өнгөрүүлж байгаа гэнэ. Тэд хамтдаа хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий эрхэм Дэвид Гиффиний тансаг зэрэглэлийн завиар Францын Полинези арал хавиар сар орчим зугаалахаар төлөвлөжээ.
Б.Номун
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.